Мэдээ

“ПИТСАНЮЛОК-ПИЧИТ 2025” СМ Х.ТЭМҮҮЛЭН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ПИТСАНЮЛОК-ПИЧИТ 2025” СМ Х.ТЭМҮҮЛЭН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Тайландын Питсанюлок, Пичит хотод болж буй засмал замын дугуйн Ази тивийн авварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны залуучуудын бөөн гараатай уралдаанд ОУХМ Алтангэрэлийн Даваажаргал, Инженерийн Билгүүн, Хадбаатарын Тэмүүлэн, Цоодолын Энхпүрэв нар оролцсоноос Үндэсний шигшээ баг, “Төв ургац” дугуйн холбооны тамирчин, спортын мастер Хадбаатарын Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ.
Монголын баг тамирчид түүхэндээ Азийн АШТ-ий залуучуудын ангиллаас алт /ОУХМ Б.Марал-Эрдэнэ/, хүрэл /ОУХМ С.Жамбалжамц/ медаль хүртэж байсан бол анхны мөнгөн медалийг ийнхүү СМ Х.Тэмүүлэн авч байна.
Тамирчид Питсанюлокоос гарч Пичит дэх Вуэнг Си Фай нуурыг тойруулж тавьсан замыг долоо тойрч 127.1 км /52,2+10.7x7/ уралдсан. Манай тамирчин Пичит рүү орж ирдэг хэсэг дээр тасарч, тойрог замруу бусдаасаа минут гаруй зайтай тасархай орж ирсэн. Улмаар араас ирсэн японтой хамт зугтаж, минут гаруй зай авснаа хадгалсаар барианд орж ирсэн юм.
Ард бөөн явсан групп сүүлийн тойргийн төгсгөл хэсэгт задарч, БНХАУ, Индонези, Малайзын тамирчид хүрлийн төлөө ширүүн өрсөлдсөөр БНХАУ-ын тамирчин медаль хүртсэн.
U-23 насны бөөн гараат уралдаан
Алт
Коки Камада Япон 02 цаг 52 минут 34 секунд
Мөнгө
Хадбаатарын Тэмүүлэн Монгол /-00:41 /
Хүрэл

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.