Тайландын Питсанюлок-Пичит хотод болж буй засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын дугуйн спортын түүхэнд бичигдэх хэд, хэдэн онцлогтой болж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээрийн нэг нь Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа өсвөр насны охидын багийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулсан явдал юм.
Сэлэнгэ аймгийн "Дугуйтай Сэлэнгэ" клубийн тамирчин, дугуйн спортын дэд мастер Б.Номинжин, Төв аймгийн БТСГ-ын тамирчин Д.Отгонзул, Х.Отгонтэнгэр, “Цасан зам” клубын тамирчин Н.Энхжин нар өсвөр тамирчдын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шанг татсан анхдагчид болцгоолоо.
Манай охид ганцаарчилсан гараат болон бөөн гараатай уралдаанд оролцож, Төв ургац дугуйн холбооны тамирчин Дунсумын Отгонзул түрүүлсэн тамирчинтай ижил цагийн үзүүлэлттэйгээр XV байрт шалгарсан юм.
Зураг дээр зүүн гар талаас Н.Энхжин, Д.Отгонзул, Х.Отгонтэнгэр, Б.Номинжин. Пичит,
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.