Аймгийн Хүүхдийн спортын VIII наадмын хүрээнд зохион байгуулагдсан 2025 оны өсвөрийн волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2025.02.04-06-ний өдрүүдэд амжилттай болж аваргуудаа тодрууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 18 сумын 23 байгууллагын 47 багийн 366 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө
Охидоос:
2- р байранд А.Шүүдэр ахлагчтай Жаргалант сумын “Жаргалант” баг
3- р байранд А.Энхжин ахлагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг
Хөвгүүдээс:
1- р байранд Б.Тэмүүлэн ахлагчтай Заамар сумын “Заамар хан” баг
2- р байранд Б.Хүслэн ахлагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг
3- р байранд О.Хосбаяр ахлагчтай Баянхангай сумын “Атарчин” баг
Тэмцээний шилдэг довтлогчоор: Охидоос Батсүмбэр сумын “Хүй мандал” багийн тамирчин Ц.Хонгорзул, Хөвгүүдээс: Заамар сумын “Заамар хан” багийн тамирчин Б.Тэмүүлэн,
Шилдэг холбогчоор: Жаргалант сумын “Жаргалант” багийн тамирчин Ө.Сарангоо, хөвгүүдээс: Зуунмод сумын ХЦСургуулийн тамирчин Э.Хүслэн нар шалгарлаа.
Тэмцээний багийн нийлбэр дүнгээр
1- р байрыг СМ А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Зуунмод сумын ХЦСургуулийн баг тамирчид
2- р байрыг СМ Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сумын “Заамар хан” багийн тамирчид
3- р байрыг О.Алтангэрэл дасгалжуулагчтай Жаргалант сумын “Жаргалант” багийн тамирчид эхний байруудыг эзэллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.