Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын classic төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 86 жинд 258 медалийн төлөө өрсөлдсөнөөс Төв аймгийн ОУХМ Д.Батсүх дасгалжуулагчтай пауэрлифтингийн баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль авч багаараа 2 р байр эзэллээ.
Мөн тамирчин О.Бат-Ирээдүй Монгол улсын РЕКОРД амжилтыг тогтоов.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.