Төв аймгийн БТСГ-ын дэргэдэх чөлөөт бөхийн ТӨВ-АРЖ багийн 2025 оны өвлийн эхний нэгдсэн бэлтгэл цугларалт Төв аймгийн Алтанбулаг суманд 2025.01.05-ны өдрөөс эхлэн амжилттай үргэлжилж байна.
Тус бэлтгэл нь 14 хоног үргэлжлэх бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Батсүмбэр, Баянхангай, Лүн, Заамар, Жаргалант, Угтааалцайдам сумдууд, Зуунмод хотын ЕБ-ын ХЦС, Спортын 5-Р сургууль, УБ хотын Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн нийт 104 хүүхэд хамрагдаж, 4 ээлжээр хичээллэж байна.
Бэлтгэлийг ОУХМ Л.Энхбаяр багш удирдан Угтаалцайдам сумын багш Ж.Зориг, Батсүмбэр сумын багш Б.Бат-Эрдэнэ, ХЦС-ийн багш С.Баттөр, ЧД-ийн ӨҮШБ-ын дасгалжуулагч спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар хамтран явуулж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.