Мэдээ

“СПОРТЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СПОРТЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цаг үеийн мэдээ
Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” аяны хүрээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын спортын секц, дугуйлангийн тамирчин сурагчид болон аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдын “Нээлттэй өдөрлөг”-т аймгийн удирдлагууд, тамирчдын гэр бүлийн төлөөлөл оролцож спортын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, тамирчдын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо.
2024 онд аймгийн хэмжээнд нийтийн биеийн тамир, их спортын 410 арга хэмжээнд 56424 иргэнийг хамруулсан байна. Нийт 22 төрлийн спортын секц, дугуйланд 10449 хүүхэд, залуучууд хамрагдан олон улс, тив, дэлхийн тэмцээнд спортын 8 төрлөөр оролцож 7 алт, 11 мөнгө, 30 хүрэл медаль, улсын аварга шалгаруулах болон нэрэмжит тэмцээнд 13 төрлөөр оролцож 155 алт, 137 мөнгө, 152 хүрэл медаль хүртсэн бөгөөд Олон улсын хэмжээний мастер 3, Спортын мастер 11, Спортын дэд мастер 9, Спортын цол зэрэгтэй 301 тамирчин төрөн гарчээ.
Мөн эрүүл амьдралын хэв маягтай иргэдийг дэмжих зорилгоор сорил судалгааны баг 6 суманд ажиллаж аймгийн хэмжээнд 46472 иргэнээс бие бялдар, хөгжил чийрэгжилтийн сорил судалгааг авахад 23315 иргэн зохих түвшинд хүрсэн байна.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.