Дорнод аймгийн Чойбалсан хотод Монгол Улсын аварга шалгаруулах Өсвөр үеийн U15, U17 насны Хөнгөн атлетикийн тэмцээн энэ сарын29-өөс 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 20 аймаг, 4 дүүрэг, 500 гаруй тамирчид, 100 орчим багш дасгалжуулагч нар нэгэн зорилгын дор нэгдэн оролцсон бөгөөд Төв аймгааа төлөөлөн 23 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж, дараах амжилт бүтээлээр дүүрэн ирлээ .
Эрэгтэй U15 насны 3000м зайд:
9д ангийн сурагч С.Билгүн -3байр Хүрэл медаль
Эрэгтэй U15 насны Бөөрөнцөг шидэлтийн төрлөөр:
9б ангийн сурагч Ц.Ган-Эрдэнэ -1байр Алтан медаль
Эмэгтэй U15 насны 800м зайд:
Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Алтанзул -3байр Хүрэл медаль
Эмэгтэй U15 насны 800м зайд:
Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч А.Сувд-Эрдэнэ- 3байр Хүрэл медаль
Багын нийт дүнгээр #U15 7-р байр,
Багын нийт дүнгээр #U17 9-р байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.