Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн хүрээд зохион байгуулагдсан цэцэрлэгийн хүүхдийн “Уран хөдөлгөөнт гимнастик-2024 ” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 18 сумын 25 багийн 300 тамирчид өрсөлдөлөө. Тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдөр кохион байгуулагдаж,
1-р байрт В.Отгонжаргал эрхлэгчтэй Д.Пүрэвсүрэн багштай Д.Сувд ахлагчтай Жаргалант сумы Төв цэцэрлэгийн “Ирээүдй” баг
2-р байрт Б.Атарцэцэг эрхлэгчтэй Г.Шийлэгнадмид багштай Д.Ариунсайхан ахлагчтай Цээл сумын “Золбоо” баг
Тусгай байрт Д.Должинсүрэн эрхлэгчтэй Б.Батчимэг багштай Н.Сайханбилэг ахлагчтай Жаргалант сумын “Дэжид” цэцэрлэг
Тусгай байрт Н.Отгончимэг эрхлэгчтэй Х.Тэгшбаяр багштай Б.Жаргалбаяр ахлагчтай Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгийн “Од” багууд тус тус шалгарлаа.
Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх ажилд идэвхтэй ажиллаж байгаа Жаргалант сумын төвийн цэцэрлэгийн багш Д.Пүрэвсүрэнг ЗГ-ын тохируулагч агентлаг БТСУХ-ны “Хүндэт жуух” бичгээр шагнагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.