Мэдээ

ЖАРГАЛАНТ СУМЫН НЭРЭМЖИТ 15-16 НАСНЫ ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

ЖАРГАЛАНТ СУМЫН НЭРЭМЖИТ 15-16 НАСНЫ ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН
Фото мэдээ
Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Жаргалант сумын нэрэмжит 15-16 насны буюу өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээн 2024 оны 03-р сарын 23-24-нд Жаргалант суманд зохион байгуулагдаж 20 сум, сургуулийн эр 21, эм 23, нийт 44 багийн 352 тамирчид өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд хөвгүүдээс
1. Л.Төрбат ахлагчтай Батсүмбэр сум
2. Ц.Чингүүн ахлагчтай Жаргалант сум
3. Г.Эрмүүн ахлагчтай Архуст сум
Охидуудаас:
1. Г.Мэнджаргал ахлагчтай Жаргалант сум
2. М.Мөнхдөлгөөн ахлагчтай Заамар сум
3. А.Отгонсүрэн ахлагчтай Цээл сум
Тэмцээний шилдэг довтлогчоор: Хөвгүүдээс Батсүмбэр сумын тамирчин М.Эртуган, Заамар сумын тамирчин О.Энхнаран,
Шилдэг холбогчоор: Хөвгүүдээс: Жаргалант сумын тамирчин А.Түвшинбаяр, охидоос Жаргалант сумын тамирчин Г.Мөнджаргал нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
1- р байрыг О.Алтангэрэл дасгалжуулагчтай Жаргалант сум
2- р байрыг СМ С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум
3- р байрыг Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сумд эхний байруудыг эзэллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.