Орхон аймагт 2024 оны 3 сарын 22-24 өдрүүдэд болсон U-17 насны Монгол улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 36 байгууллагын 512 тамирчин оролцлоо.
Тус тэмцээнд Төв аймгийн БТСГ-ын ТӨВ-АРЖ БАГ амжилттай оролцон 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр эмэгтэй баг 1-р байрт шалгарсан сайхан амжилтыг үзүүллээ.
Манай охидын баг U17 насны МУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг сүүлийн 3 жил хол тасархай өнгөлж /2022 онд Алт, 2023 онд мөнгө, багийн УАШТ-д алт, 2024 онд алт/ Төв аймгийн бөхийн хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ түүхийг бүтээлээ.
.
Эмэгтэй 46 кг-ын жинд
1.С.Очиртуяа-алтан медаль
2.И.Намуун-мөнгөн медаль
Эмэгтэй 49 кг-ын жинд
3. Б.Чулуун-Эрдэнэ-хүрэл медаль
Эмэгтэй 61 кг-ын жинд
4.Ү.Мөнхчимэг -алтан медаль
Эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд
5.Б.Өсөх-Ирээдүй -хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд
6.Б.Гантулга -хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд
7.Ц.Хүслэн-хүрэл медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.