Мэдээ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН "СПОРТЫН НААДАМ" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН "СПОРТЫН НААДАМ" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Фото мэдээ
Төв аймгийн Зуунмод хотноо 3 сарын 16-17-ны өдрүүдэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн байгууллага, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Спортын наадам”-д 43 багийн 400 орчим тамирчид Холимог волейбол, сагсан бөмбөг, дартс, буухиа гэсэн спортын 4 төрөлд 69 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Волейболын төрөлд:
Нэгдүгээр байр: Булган, Хөвсгөл, Сэлэнгийн баг
Хоёрдугаар байр: "Волейбол" клуб
Гуравдугаар байр: Хэвлэлийн төлөөлөгч нарын баг
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
Нэгдүгээр байр: Хэвлэлийн төлөөлөгч нарын баг
Хоёрдугаар байр: ETV телевизийн баг
Гуравдугаар байр: "Эрхэт монгол медиа холдинг" баг тус тус шалгарлаа.
Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд:
Нэгдүгээр байр: NTV телевизийн баг
Хоёрдугаар байр: Zogii.mn баг
Гуравдугаар байр: Төв аймаг
Дартсын төрөлд:
Нэгдүгээр байр: Төв аймгийн баг
Хоёрдугаар байр: Цахиур.мн, лайв тв, нууц.мн хамтарсан баг Гуравдугаар байр: Баянхонгор аймгийн баг тус тус эзэллээ.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Хэвлэлийн төлөөлөгч нарын баг шалгарч, дараа жилийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.