Өвлийн триатлоны Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2-р сарын 24-ний бямба гаригт Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд хот, хөдөө, спорт хороод, клубийн 40 шахам тамирчид оролцож, цасан замаар 2 км гүйж, 5 км дугуй жийж, 3 км гүйлтийн цанаар хурд хүчээ сорин уралдсанаас
Эмэгтэй элитийн уралдаанд 9 тамирчин хурд хүчээ сорьж, Төв аймгийн цана, дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчин Н.Отгонтэнгэр мөнгөн медаль, Отгонзул хүрэл медаль, хүртэж, хөвгүүдийн ангилалд цана, дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчин М.Баясгалан алтан медаль, Б.Төгөлдөр мөнгөн медаль тус тус хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.