Мэдээ

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭН ХАНДГАЙТЫН МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙД БОЛЛОО

ГҮЙЛТИЙН ТЭШҮҮРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭН  ХАНДГАЙТЫН МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙД БОЛЛОО
Спорт газар, хороо

2024.02.19 Зуунмод
Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хандгайтын мөсөн гулгуурын талбайд 2024 оны 02-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.Тус тэмцээнд аймаг, дүүргийн нийт 14 багийн 150 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэй 81, эмэгтэй 69 тамирчин ур чадвар, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Төв аймгийн  гүйлтийн тэшүүрийн баг тамрчид өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцож, 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.
Өсвөр үед
7-8 насанд 3-р байр хүрэл медаль Б.Ариунжаргал /Сэргэлэн сум/
9-10 насанд 2-р байр мөнгөн медаль Н.Чингүүн /Эрдэнэ сум/
11-12 насанд 3-р байр хүрэл медаль Ц.Удвалсарнай /Эрдэнэ сум/
13-14 насанд 3-р байр хүрэл медаль Ү.Нандин-Эрдэнэ /Эрдэнэ сум/
13-14 насанд 2-р байр мөнгөн медаль Б.Батцагаан /Эрдэнэ сум/
15-16 насанд 1-р байр 4 алтан медаль М.Сувд-Эрдэнэ /Эрдэнэ сум/
15-16 насанд 1 алт, 3 мөнгө Э.Танхил /Эрдэнэ сум/
17-18 насанд 4 мөнгө медаль Ц.Мөнхжин /Эрдэнэ сум/
17-18 насанд 4 мөнгө медаль Н.Баяржавхлан /Эрдэнэ сум/
Насанд хүрэгчдэд
2-р байр 4 мөнгөн медаль М.Сувд-Эрдэнэ /Эрдэнэ сум/
3-р байр 1 хүрэл медаль Н.Баяржавхлан /Эрдэнэ сум/
3-р байр 3 хүрэл медаль Б.Мөнхбат /Эрдэнэ сум/
МУГД Б.Болдбаатар дасгалжуулагчтай Өсвөр үеийн баг тамирчид 2-р байр мөнгөн медаль, насанд хүрэгчид 2-р байр мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.