Төв аймгийн Жаргалант суманд 2024 оны 01 сарын 07-оос 01-р сарын 20- ны өдрүүдэд чөлөөт бөхийн баг тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдлаа. Тус бэлтгэл сургуулилтад Төв аймгийн сум, сургуулиуд болон Алдар спорт хороо, Мон Алтиус дээд сургууль, Өвөр Монголын баг тамирчид нийлсэн 150 гаруй тамирчид хамрагдлаа. Тус цугларалтын үеэр МУГТ О.Пүрэвбаатар хүрэлцэн ирж тамирчдад сургалт зохион байгуулан хамтарч ажиллалаа. Бэлтгэл цугларалтыг зохион байгуулахад хамтарч ажилласан багш дасгалжуулагчид болон Жаргалант сумын удирдлагууд ЕБС-ын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.