Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор Зуунмод хотын “Цасны баяр-2024” бүх нийтийн арга хэмжээг 2024оны 01-р дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл үг хэлсэн бол, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нар нийт оролцогчдод үндсэн хуулийн баярын мэндчилгээ дэвшүүлж, спортын арга хэмжээнд амжилт хүслээ.
Тус цасны баярын арга хэмжээ үеэр олс таталт,буухиа, цасны бүжиг гэсэн төрлүүдээр тэмцээн явуулж, 20 байгууллагын 6 багийн 410 орчим иргэн оролцсоноос 219 эмэгтэй, 191 эрэгтэй ажилтан албан хаагч оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.