Орон нутгийн өсвөрийн шигшээ багийн багш, дасгалжуулагч нарыг сургалт 2023 оны 11-р сарын 13-ний өдөр БТСГ-ын ордонд зохион байгуулагдлаа . Орон нутгийн өсвөрийн тамирчдын бие бялдрын ерөнхий хөгжил болон биеийн бүтэц, баланс, сэтгэлзүйн байдал, хоол, шим тэжээлийн байдлыг сорил, тест болон асуумжийн аргаар судлах, суурь судалгааны мэдээлэл цуглуулах, өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа дасгалжуулагч нарыг орчин үеийн спортын шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулж буй уг сургалтад 20 гаруй багш, дасгалжуулагчид хамрагдлаа. Энэхүү судалгааг хийснээр орон нутгийн өсвөрийн тамирчдын бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, хяналт тавих боломж бүрдэхээс гадна түүвэр аргаар авсан суурь судалгааны мэдээллийн сан бий болох, түүнчлэн өсвөрийн тамирчидтай ажиллаж байгаа дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч нарын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Сорил судалгаанд нийт 50 гаруй өсвөрийн шигшээ багийн тамирчид оролцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.