Япон улсын алдарт аварга Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцохоор Төв аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн шигшээ багийн “ТӨВ-АРЖ” багийн 15 тамирчин 2 дасгалжуулагчийн хамт 2023 оны 10-р сарын 23-ний өдөр арлын Япон орныг зорилоо. Баг тамирчид маань Япон улсын Меи мужийн Цү хотноо 10 хоног хамтарсан бэлтгэл хийгээд , 11-р сарын 3-5-ны өдрүүдэд олимпын 3, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд оролцоно.Тус тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 900 гаруй тамирчид одоогийн байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Нийт тамирчид болон дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.