Мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ХҮҮХДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Фото мэдээ

Нөхөрлөе,Хөгжье, Хамгаалья” уриан дээр зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын VII их наадам буюу “Монголын хүүхдийн олимп”-д 21аймаг 9 дүүргээс шалгарсан 5000 гаруй тамирчид спортын 23 төрлөөр 10 хоногийнтурш 197 жин зайд 1500 медалийн төлөө 17 спорт заал танхимд өрсөлдлөө.Энэ удаагийн наадамд Төв аймгийн тамирчидспортын 15 төрлөөр 118 тамирчинтай амжилттай оролцож, 6 алт, 18 мөнгө, 13 хүрэл нийт 37 медалыг хүртлээ.

1.     ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Чөлөөт бөхийнөсвөрийн шигшээ багийн тамирчид 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2 алт, 6 мөнгө,5 хүрэл нийт 10 медаль хүртэж багийн дүнгээр 1-р байрыг эзэлсэн

2.     ОУХМ Э.Доржпүрэв дасгалжуулагчтай самбо бөхийнөсвөрийн шигшээ багийн тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 3 алт, 2 мөнгө,2 хүрэл нийт 7 медаль хүртэж багийн дүнгээр 2-р байрыг эзэлсэн

3.     СМ Г.Батсүх дасгалжуулагчтай дугуйн өсвөрийншигшээ багийн тамирчид 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2 мөнгө, 2 хүрэл нийт4  медаль хүртэж багийн дүнгээр 3-р байрыг эзэлсэн

4.     Батсүмбэр сумын биеийн тамирын багшУ.Мөнхтэмүүлэн дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчид 8 тамирчныбүрэлдэхүүнтнтэй оролцож хөвгүүдийн баг шигшээ 16 үлдэж хожигдсон бол охидынбаг 5 мөнгөн медаль хүртэж Төв аймгийн сагсан бөмбөгийн сагсан бөмбөгийнспортын түүхэнд тэмдэглэх амжилтыг үзүүллээ.

5.     Спортын мастер Р.Ганбат дасгалжуулагчтай хөнгөнатлетикийн өсвөрийн шигшээ багийн тамирчид 15 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2мөнгө, 2 хүрэл медаль

6.     Спортын мастер Б.Пүрэвжамц дасгалжуулагчтайширээний теннисний өсвөрийн шигшээ багийн тамирчид 6 тамирчинтай  оролцож хөвгүүд багийн төрлөөр 3 хүрэл,ганцаарчилсан төрлөөр тамирчин С.Мөнх-Өлзийн 1 хүрэл медаль хүртлээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.