Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ "МАНЗУШИРЫН МЭРГЭ-2023" НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН НУМТ ХАРВААНЫ "МАНЗУШИРЫН МЭРГЭ-2023" НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Фото мэдээ
Төв аймгийн Нумт харвааны зөвлөлөөс "Манзуширын мэргэ-2023" тэмцээнийг 2023 оны 06-р сарын 03-ний өдөр зохион байгуулан явууллаа. Тэмцээнд 9 аймаг, хотын 24 багийн 168 харваачид оролцож Баянхонгор аймгийн Ц.Шарав ахлагчтай баг түрүүлж цом,алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, дэд байранд Дундговь аймгийн З,Цэрэндорж ахлагчтай Мандал баг орж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, гутгаар байранд Улаанбаатар хотын М.Сосор ахлагчтай Дэрэн баг шалгарч хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-р байранд Ж.Дамба ахлагчтай баг орж мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа. аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, МБТСХ-ны тэргүүн Г.Лхагвасүрэн, МШНХХ-ны нарийн бичгийн дарга Рида, тэргүүлэгч. Ж.Чулуун, Дамбапэлжээ нар оролцлоо. Тэмцээний үеэр багуудын дунд Азын сугалаа явуулж, азтанууд тодруулж тохой сум,хасаануудын эзэд тодорлоо.

ХАВСРАЛТ ЗУРАГ






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.