Мэдээ

ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

ШАГАЙН ХАРВААНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Фото мэдээ

Өсвөр үе, насанд хүрэгчдийн 2023 оны аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн 2023 оны 04дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд зохион байгуулагдан 20 сумын өсвөрийн 6, насанд хүрэгчдийн 38 нийт 44 багийн 352 харваач оролцсноос МУ-ын Үлэмж дархан мэргэн7, МУ-ын мэргэн 11, МУ-ын дархан мэргэн 3, МУ-ын хошой мэргэн 4, МУ-ын харьшгүймэргэн 4, МУ-ын хүндэт харваач 2, Амйгийн гоц мэргэн 82 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр 2022 онд улс, аймгийн тэмцээнд амжилттай оролцож аймгийн гоцмэргэний болзол хангасан Энхбаатарын Сайнзаяа, Баатарцогтын Батбаяр,Дагвабазрын Баярманлай, Батновын Мөнхбилэгт, Болдсайханы Мөнхбат нар үнэмлэхтэмдэгээ гардан авлаа.  

Өсвөрийн багийн харваанд

1-     р байранд Б.Хангэрэл ахлагчтай Аргалант сум

2-     р байранд Х.Лхагвадорж ахлагчтай Өндөрширээт сум

3-     р байранд О.Лхагвасүрэн ахлагчтай Лүн сум

Өсвөрийн хувийн цуваа харваанд:  12-оос доош насны ангилалд

1-     р байранд Баян сумын залуу харваач Б.Батмөнх

2-     р байранд Бүрэн сумын залуу харваач Б.Элбэг

3-     р байранд Эрдэнэ сумын залуу харваач О.Төрмандах

12-оос дээш насны ангилалд

1-     р байранд Баянхангай сумын залуу харваач Г.Тамир

2-     р байранд Өндөрширээт сумын залуу харваач Д.Нямсамбуу

3-     р байранд Аргалант сумын залуу харваач Б.Хангэрэл нар шалгарсан бол

Насандхүрэгчдийн багийн харваанд

1-     р байранд МУҮДМ Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сумын Хийморь баг

2-     р байранд МУ-ын мэргэн Ц.Цэнд ахлагчтай Бүрэн сумын баг

3-     р байранд Аймгийн гоц мэргэн Р.Гансүх ахлагчтай Эрдэнэсант сумынХөтөлнуур баг

Насандхүрэгчдийн хувийн цуваа харваанд

1-     р байранд МТТеатрын Аймгийн гоц мэргэн Д.Цэрэнчимэд тэргүүлсэн бол

2-     р байранд Цээл сумын Аймгийн гоц мэргэн С.Ёндонжамццоо

3-     р байранд Баян-Өнжүүл сумын Аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэбулган нарудаах байруудыг эзэллээ.

Энэхүү тэмцээнд оролцсонхамгийн ахмад харваач нь Эрдэнэсант сумын ахмад харваач 88 настай Ё.Дашзэвэг,хамгийн залуу харваач нь Баянхангай сумын 9 настай Э.Хангарьд нар оролцсон байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.