Мэдээ

САМБО БӨХИЙН 2023 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

САМБО БӨХИЙН 2023 ОНЫ ӨСВӨР ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Фото мэдээ

 Төв аймгийн Зуунмод хотод Самбо бөхийн 2023 оны өсвөр үеийнМонгол улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 4-р сарын 05-09-нд болж хот хөдөөгийн 50-аад багийн 1460 хүүхэдхурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Төв аймгийн Баянчандманьсумын “Чандмань оргил дэвжээ”-ний тамирчид 8 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэжахлах болон сурагчдын насны ангилалд эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүлж улсынаварга баг боллоо. Эрэгтэй багийн дүнгээр 2 жил дараалан Монгол улсын аварга багааршалгарч бахдам сайхан амжилт гаргалаа. Мөн бага насны охидын 43 кг жинд алтан медальхүртсэн Б.Бумхишиг тус тэмцээний шилдэгийн шилдэг тамирчны шагналыг хүртлээ. Тэмцээнийнээлтийн үеээр “Чандмань оргил дэвжээ”-ний багш Э.Доржпүрэв, Н.Буянхишиг, Баянчандманьсумын засаг дарга Г. Ариунболд нар МҮОХ-ны алтан медалиар шагнагдсаныг МҮОХ-ны гадаадхарилцаа хариуцсан зөвлөх, МСБХ-ны ерөнхийлөгч, бригадын генерал Д.Гэрэл гардууланөглөө. Бид бүхнийг үргэлж дэмжиж явдаг бүх хүмүүстээ баярлалаа. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ.Алтан медаль Б.Бумхишиг / эм. бага нас-43 кг/. Г.Алтанбагана/ эр.бага нас-42кг/, Б.Сүхбат /сурагч эр-46 кг/, Б.Чинхүслэн /сурагч эр-49 кг/, Н.Болдсайхан /сурагчэр-53кг/, С.Очиртуяа /сурагч эм-44 кг/, С.Заяа /ахлах нас эр-71 кг/, Н.Ундрахбаяр/ахлах нас эм-47 кг/, Мөнгөн медаль А.Төгөлдөр / эр. бага нас-38 кг/, Б.Буянбилэг/ эм.бага нас-34 кг/, Б.Анхгэрэл /бага нас эм-51 кг/, Хүрэл медаль Э.Хувьзаяа /баганас эр-55 кг/, Б.Арвин /ахлах нас эм-72 кг/ нар хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.