Төв аймаг байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ 2023" тэмцээн хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб болон аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 4 анги, нэгтгэл, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Татварын хэлтэс, Шүүхийн Тамгын газар зэрэг 13 байгууллагын 500 гаруй баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, даам, теннис, дартсын төрөлд ур чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа дайчлан өрсөлдлөө.
“100 БУУДАЛТ ДААМ”-ЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Цагдаагийн газар
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
Зэвсэгт хүчний 334 дүгээр анги”
“100 БУУДАЛТ ДААМ”-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб
Байгаль орчин, аялал жуулчлалын газар
“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб
Хуурай замын цэргийн командлал
Онцгой байдлын газар
“ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл
“ДАРТС”-ЫН ТӨРӨЛД:
Онцгой байдлын газар
Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс
“3Х3 САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТӨРӨЛД:
Цагдаагийн газар
Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл
“ГАР БӨМБӨГ”-ИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Зэвсэгт хүчний 334 дүгээр анги
Хуурай замын цэргийн командлал
Цагдаагийн газар
“ГАР БӨМБӨГ”-ИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД:
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл
Аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг шилдгээр тодорч, БАГИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР Тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, дэд байрыг аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штаб, гутгаар байрыг Төв аймаг дахь Цагдаагийн газар тус тус эзэллээ.
Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье. Мөн нийт оролцсон баг, тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.