МОНГОЛ УЛСЫН АРСЛАН, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ө.ЭРДЭНЭ-ОЧИРЫН АГСНЫ НЭРЭМЖИТ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО.
Уг тэмцээний зорилго нь чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг сайжруулах, шилдэг тамирчдыг сонгон авч бэлтгэл сургуулилтад хамруулах, улс ,тив дэлхийд нэр алдраа дуурсгах тамирчдын залгамж халааг тодруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, Монголын хүүхдийн спортын VII их наадам болон 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.