Мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН VII, БҮХ АРД ТҮМНИЙ XVI НААДМУУДАД ТӨВ АЙМАГЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ХҮҮХДИЙН СПОРТЫН VII, БҮХ АРД  ТҮМНИЙ XVI НААДМУУДАД ТӨВ АЙМАГЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Фото мэдээ

Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам, Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмууд 2023 оны 02-рсарын 05-ны өдрөөс 13-ны өдрүүдэд НӨХӨРЛӨЛ-ТЭМҮҮЛЭЛ-АМЖИЛТ уриан дор 2 спортын наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд УБ хотын 7 дүүрэг, 12 аймгийн 700 гаруй тамирчид,дасгалжуулагчид оролцсоноос МБАТ-ний наадамд 244 тамирчин 17 дасгалжуулагч,Хүүхдийн спортын их наадамд 417 тамирчин, 24 дасгалжуулагчид 567 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Монголын хүүхдийн спортын VII наадмаас Төв сайн нутгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид наадмын үндсэн төрлөөс 14 алт, 11 мөнгө, 13хүрэл нийт 38 медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 3-р байрыг эзэлсэн бол,Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмаас 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртэж багийн дүнгээр 5-рбайранд шалгарлаа.

Өвлийнспортын 2 наадамд амжилттай оролцсон нийт баг бүрэлдэхүүнд спортын өндөр амжилтыг хүсье.

 

Монголынхүүхдийн спортын өвлийн VII наадам багийн дүнгээр

I байр Хөвсгөл аймаг

II байр Булган аймаг

III байр Төв аймаг

IV байр Орхон аймаг

V байр Сүхбаатар дүүрэг

VI байр Хан – Уул дүүрэг

Монголынбүх ард түмний спортын өвлийнXVIнаадам багийн дүнгээр

I байр Алдар спорт хороо

II байр Орхон аймаг

III байр Хилчин спорт хороо

IV байр Баянгол дүүрэг

V байр Төв аймаг

VI байр Сүхбаатар дүүрэг тус тус шалгарлаа

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.