Мэдээ

ТӨВ АЙМГИЙН 99, ЗУУНМОД ХОТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААГ ЭРДЭНЭСАНТ СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

ТӨВ АЙМГИЙН 99, ЗУУНМОД ХОТЫН 80 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААГ ЭРДЭНЭСАНТ СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Фото мэдээ
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Төв аймгийн 99, Зуунмод хотын 80 жилийн ой, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Да лам Гомбын Цэрэнчимэд нарын мэлмий гийсний 150 жилийн ойн баяр наадмын Шагайн харваанд Баянцагаан, Бүрэн, Баянчандмань, Аргалант, Жаргалант, Зуунмод, Заамар, Алтанбулаг, Угтаалцайдам, Эрдэнэсант сумын 17 багийн 136 харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд МУҮДМ-1, МУГМ-1, МУХ-2, АГМ-47 оролцсон бөгөөд хамгийн бага нь Бүрэн сумын харьяат 11 настай харваач байсан бол хамгийн ахмад нь 75 настай харваач байлаа. Баяр наадмын Шагайн харваанд Аймгийн гоц мэргэн Х Чинбаатар ахлагчтай Эрдэнэсант сумын баг түрүүлж, дэд байрыг Аймгийн гоц мэргэн н.Цэвэгсүрэн ахлагчтай Заамар сумын баг, гуравдугаар байрыг Аймгийн гоц мэргэн Л.Ихбаяр ахлагчтай Бүрэн сумын баг эзэллээ. Түүнчлэн 6 харваач Аймгийн Гоц мэргэний болзол хангасан байна. Харин өсвөрийн харваанд Бүрэн сумын харваач Б.Элбэг түрүүлж, Цээл сумын С.Бүрэнбаатар, хоёрдугаар байрт, Баян-Өнжүүл сумын харваач Б.Маргад-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.