Ардын хувьсгалын 100, 101, Төв аймгийн 99, Зуунмод хотын 80 жилийн ой, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн, Да лам Гомбын Цэрэнчимэд нарын мэлмий гийсний 150 жилийн ойн баяр наадамд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн харцага Н.Дашдаваа 7 даван түрүүлж “Аймгийн арслан” цол, Төв аймгийн Заамар сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн харцага Л.Даваажамц үзүүрлэж “Аймгийн заан” цолны болзол хангалаа.
Мөн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын заан Э.Чойням, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, сумын заан Х.Шинэбилэг нар шөвгийн дөрөвт шалгарч “Аймгийн начин” цол хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.