Мэдээ

Байгууллагын даргын танилцуулга

Байгууллагын даргын танилцуулга
ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Дулам овогтой Алтанхуяг нь 1967 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 1975-1985 онуудад Төвийн 1-р 10-н жилийн сургууль, 1999 онд Их шавийн дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Улсад  32 жил  ажилласан. 1995-2005 онд Биеийн тамир, спортын газарт нийтийн биеийн тамирын арга зүйч, 2005-2019 онуудад ахлах дасгалжуулагч, 2019 оноос одоог хүртэл БТС-ын Газрын даргаар ажиллаж байгаа пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер цолтой. Д.Алтанхуяг нь нийтийн биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа бодибилдинг, пауэрлифтингийн спортыг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн өрөө тасалгааг өөрийн нөөц бололцоон тулгуурлан тохижуулан 2011 онд бодибилдинг, фитинесийн танхим нь улсад тэргүүнийн танхимаар шалгарч хүүхэд залуучуудыг энэ спортод татан оролцуулах, бие бялдрыг өв тэгш хүмүүжүүлэх зорилгоор секц дугуйланг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалаар хичээллүүлэн 250 гаруй шавь нарыг бэлтгэн, олон улсын хэмжээний мастер 5, спортын мастер 12, спортын дэд мастер 6, 1-3 зэргийн тамирчин 112-ыг төрүүлэн гаргаж дасгалжуулсан баг тамирчид нь улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр жил бүр эхний байруудад шалгарч 600 гаруй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, Еворп, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 56 медаль авсан. 2019 оноос тус газрын даргаар ажиллах хугацаандаа 2019 онд Монголын хүүхдийн спортын VI их наадмаас 51 медаль хүртэл улсад 3-р байр, Монголын бүх ард түмний XV их наадмын өвлийн төрөлд 3-р байр, ОУХМ Д.Оргодол агсаны нэрэмжит Дугуйн сургалтын танхимыг тохижуулж ашиглалтанд оруулж, улсын хэмжээнд зарлагдсан цахим гүйлт-21 уралдаанд 4-р байр, Дасгал хөдөлгөөнөө хийцгээе уралдаанд 4-р байр, цахим гимнастрада уралдаанд 3-р байр, Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд шилдэг БТС-ын байгууллагаар тус тус шалгарсан. Төв аймгийн хэмжээнд олон улсын тэмцээнийг масристлинг, байр харваа, бокс, марафон, улсын аварга шалгаруулах тэмцээнийг цэнгээт бүжиг, үндэсний сур, таеквондо, дугуй тэмцээнүүдийг өөрийн аймагт зохион байгуулсан. Спортоор хичээллэгчдийн ая тухтай байдлыг хангах, заал танхим, өрөө тасалгааг стандартад нийцүүлэх зорилгоор спортын ордны дээврийн засвар, бэлтгэлийн заал, олимпийн өрөө, спорт заалны тохижилт, байгууллагын гадна өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг ажилчдын хүчээр хийж байгууллагын гадна талд электрон цагийг суурилуулан тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд 1500 гаруй мод бутыг суулган байгууллага орчноо тохижуулсан. Мөн сумдыг гадаа талбайн тохижилт, ашиглалтыг сайжруулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгоор гадаа талбайд тавигдах тоног төхөөрөмж, стандартыг сумдад хүргүүлэн 27  суманд ажиллаж зөвлөмж, өгч хамтран ажиллаж Борнуур суманд орчин үеийн цанын бааз байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.