Монгол улсын ардын багш , МУГТ , Монгол улсын харцага Д.Сэрээтэр багшийн нэрэмжит Төв аймгийн аварга шалгаруулах U20 насны ангилалын нээлттэй тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнийг Төв аймгийн БТСГ, Төв аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион явуулсан бөгөөд 24 байгууллагын 150 орчим тамирчин хүч чадлаа сорьсоноос багийн нийлбэр дүнгээр Төв аймгийн баг тамирчид тэргүүлж удаах байруудыг Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Баянхонгор аймгийн баг тамирчид эзэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагааны үеээр МУАБ,МУГТ МУ-ын харцага Д. Сэрээтэрт багшид Аймгийн ЗДТГ, болон Лүнгийн хүчтэн дэвжээн,шавь нараас нь хүндэтгэл үзүүлсэн бол Төв аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Х.Мөнх-Эрдэнэ “Жанчивлан” рашаан сувилалын газарт гэр бүлийн хамт 14 хоног амрах эрхийн бичиг, 1 сая төгрөгний хамт гардууллаа. Тус тэмцээн нь жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн хувьд анх удаа нээлттэй болсон, мөн ОХУ-ын Буриадын тамирчид ирж оролцсоноороо онцлог байлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.