Монголын Дугуйн Холбооны 27 дахь удаагийн “Монголын олон өдрийн дугуйн тэмцээн – TOUR OF MONGOLIA-2026” тэмцээн 2026 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар – Төв аймгийн Баянчандмань сум – Дархан хот – Шарын гол чиглэлд нийт 5 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “ТӨВ УРГАЦ” дугуйн өсвөрийн шигшээ баг дасгалжуулагч Г.Батсүхийн удирдлага дор амжилттай оролцож, гараа бүрд өндөр үзүүлэлт үзүүлэн, багийн нэгдсэн дүнгээр II байр эзэллээ.
Тэмцээний гараа тус бүрийн амжилтыг танилцуулбал:
1 дүгээр гараа
Улаанбаатар → Төв аймаг, Баянчандмань сум
64 км
• СМ Б.Төгөлдөр – IV байр
• СМ М.Баясгалан – V байр
• Ү.Нандин-Эрдэнэ – V байр
2 дугаар гараа
Төв аймаг, Баянчандмань сум → Дархан хот
150 км
• СМ М.Баясгалан – II байр
3 дугаар гараа
Дархан хот → Шарын гол → Дархан хот
95.5 км
• СМ М.Баясгалан – I байр
• Ү.Нандин-Эрдэнэ – III байр
4 дүгээр гараа
Дархан хот → Төв аймаг, Баянчандмань сум
156 км
• СМ М.Баясгалан – II байр
• А.Маргад-Эрдэнэ – 3:34:50 амжилтаар 14 насандаа Дугуйн спортын мастерын болзол хангалаа.
5 дугаар гараа
Төв аймаг, Баянчандмань сум → Улаанбаатар
67.2 км
• СМ М.Баясгалан – V байр
• СМ А.Маргад-Эрдэнэ – VI байр
Нэгдсэн дүнгээр:
“ТӨВ УРГАЦ” дугуйн өсвөрийн шигшээ баг – II байр
СМ М.Баясгалан – 532.7 км замыг туулсан нийт цагийн үзүүлэлтээр II байр
“ТӨВ УРГАЦ” дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчид олон өдрийн турш хурд, тэсвэр, ур чадвараа сорин амжилттай оролцож, Төв аймгийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Баг тамирчид, дасгалжуулагч нартаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.