Мэдээ

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД “ДОГШИН СҮЛД” БАГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД “ДОГШИН СҮЛД” БАГИЙН ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Цаг үеийн мэдээ

2026 оны 08 дугаар сарын 17-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсын Sun City хотноо зохион байгуулагдаж буй Өсвөр үе, залуучуудын пауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээн-д Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Догшин сүлд” пауэрлифтингийн залуучуудын шигшээ багийн тамирчид амжилттай оролцож байна.

Тэмцээний Equipped Powerlifting төрөлд:

-Залуучуудын эрэгтэй -66 кг:

Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх пауэрлифтингийн залуучуудын шигшээ багийн тамирчин, спортын дэд мастер Б.Ууганбат газраас штанг таталтаар 235 кг өргөж, мөнгөн медаль,

-Өсвөрийн эрэгтэй -93 кг:

Төв аймгийн Жаргалант сумын тамирчин, пауэрлифтингийн I зэргийн тамирчин Б.Азжаргал

• Штангтай суулт – 280 кг

• Хэвтээ шахалт – 160 кг

• Газраас штанг таталт – 255 кг

• Нийлбэр – 695 кг нийт 1 алт, 3 хүрэл медаль,

-Залуучуудын эрэгтэй -74 кг:

Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх пауэрлифтингийн залуучуудын шигшээ багийн тамирчин Г.Тэмүүжин:

• Штангтай суулт – 245 кг

• Хэвтээ шахалт – 165 кг

• Газраас штанг таталт – 220 кг

• Нийлбэр – 630 кг өргөж, Пауэрлифтингийн спортын дэд мастерын болзол хангасан бахдам амжилт үзүүллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.