2026 оны 08-р сарын 08,09-ний өдрүүдэд Хонконг хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд 14 улсын 200 гаруй тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “Төв-Арж” чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг Төв аймгийн 3 сумын 15 тамирчин, 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцож,
5 алт
1 мөнгө
7 хүрэл нийт 13 медаль хүртэж, багийн нэгдсэн дүнгээр II байр эзэллээ.
Мөн Баянхангай сумын тамирчин Б.Түвшинтогтох тэмцээний “Шилдэг тамирчин”-аар шалгарсан бахдам амжилт үзүүллээ.
Төв нутгийнхаа нэрийг олон улсын дэвжээнд өндөрт өргөж, амжилтаар жигүүрлэсэн өсвөрийн тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.