Мэдээ

“ТӨВ УРГАЦ” ДУГУЙН КЛУБЫН ТАМИРЧИД УЛСЫН АВАРГАД НАЙМ ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ

“ТӨВ УРГАЦ” ДУГУЙН КЛУБЫН ТАМИРЧИД УЛСЫН АВАРГАД НАЙМ ДАХЬ ЖИЛДЭЭ ДАРААЛАН ТЭРГҮҮЛЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Авто ойл” ХХК-ийн нэрэмжит 2026 оны Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 25–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Төв Ургац” дугуйн клуб амжилттай оролцож, 3 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн нийт дүнгээр багаар тэргүүн байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүлэв.
Дасгалжуулагч Г.Батсүхийн удирдсан “Төв Ургац” дугуйн клуб Уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнд найм дахь жилдээ дараалан багаараа тэргүүн байр эзэлж, Монголын уулын дугуйн спортын шилдэг клуб гэдгээ дахин батлан харууллаа.
Тэмцээний медальт байрт шалгарсан тамирчид:
11–12 нас, эрэгтэй
• М.Досбал – Хүрэл медаль
11–12 нас, эмэгтэй
• А.Уранжолоо – Мөнгөн медаль
13–14 нас, эрэгтэй
• А.Маргад-Эрдэнэ – Алтан медаль
• Д.Сүхбат – Хүрэл медаль
13–14 нас, эмэгтэй
• Ү.Даваацэцэг – Алтан медаль
• Б.Мандах – Мөнгөн медаль
15–16 нас, эрэгтэй
• Б.Төгөлдөр – Алтан медаль
15–16 нас, эмэгтэй
• Ү.Нандин-Эрдэнэ – Мөнгөн медаль
17–18 нас, эрэгтэй
• М.Баясгалан – Мөнгөн медаль
17–18 нас, эмэгтэй
• Д.Отгонзул – Мөнгөн медаль
• Ц.Мөнхжин – Хүрэл медаль
Энэхүү амжилт нь тамирчин бүрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, дасгалжуулагчийн ур чадвар, байгууллагын дэмжлэгийн үр дүн юм. Цаашдын тэмцээн, уралдаанд улам өндөр амжилт гаргаж, Төв аймаг болон Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөхийг нийт тамирчид, дасгалжуулагчдад хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.