Засмал замын дугуйн 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 3–5-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд дугуйн спортын холбоо, клуб болон бусад байгууллагын 21 багийн 150 гаруй тамирчин дөрвөн насны ангилалд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх "Төв Ургац" дугуйн клуб-ын өсвөрийн тамирчид амжилттай оролцож, нийт 5 алт, 4 мөнгө, 7 хүрэл, нийт 16 медаль хүртэн, багийн дүнгээр дэд байр эзэлсэн бахдам амжилтыг үзүүллээ.
11–12 насны ангилал (цуваа болон бөөн гараатай)
• Эрдэнэ сум – Муратын Досбал – 1 хүрэл медаль
• Эрдэнэ сум – Жавхлантөгсийн Мишээл – 2 хүрэл медаль
13–14 насны ангилал (цуваа болон бөөн гараатай)
• Баян сум – Анхбаярын Маргадэрдэнэ – 2 алтан медаль
• Жаргалант сум – Баттөмрийн Даваажаргал – 1 мөнгөн, 1 хүрэл медаль
• Лүн сум – Дэмбэрэлсүрэнгийн Сүхбат – 1 хүрэл медаль
15–16 насны ангилал (цуваа болон бөөн гараатай)
• Эрдэнэ сум – Үндэсэрдэнийн Нандинэрдэнэ – 2 алтан медаль
• Зуунмод сум – Басангийн Төгөлдөр – 1 хүрэл медаль
17–18 насны ангилал (цуваа болон бөөн гараатай)
• Зуунмод сум – Батдэлгэрийн Төгөлдөр – 1 алтан медаль
• Зуунмод сум – Баатарын Баясгалан – 1 мөнгөн, 1 хүрэл медаль
Ийнхүү өндөр амжилт гаргасан нийт тамирчид, дасгалжуулагчид, эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.