Мэдээ

ТӨВ АЙМАГТ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ГРОУНД ГОЛЬФИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨВ АЙМАГТ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ГРОУНД ГОЛЬФИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цаг үеийн мэдээ
2024 онд Япон Улсын Юрихама хотод болсон олон улсын тэмцээний үеэр БНСУ-ын Жэжү мужтай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Төв аймгийн Зуунмод суманд 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Гроунд гольфийн нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд БНСУ-ын Жэжү мужаас 40 тамирчин, Төв аймгаас 46 ахмад тамирчин оролцож, ур чадвараа сорин өрсөлдөхийн зэрэгцээ харилцан туршлага солилцлоо.
Тэмцээний дүнгээр:
• I байрт Б.Базаррагчаа 69 оноогоор,
• II байрт Б.Ганцэцэг 78 оноогоор,
• III байрт М.Мэндсүрэн 79 оноогоор,
• IV байрт Ц.Цэрэндорж 81 оноогоор,
• V байрт А.Ням-Од 83 оноогоор тус тус шалгарлаа.
Монгол Улс, БНСУ-ын Жэжү мужийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй тус нөхөрсөг тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай болж, оролцогчид бие биеэсээ харилцан туршлага судалж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.