Мэдээ

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН ТЭМЦЭЭНД “ТӨВ УРГАЦ” БАГИЙН ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАСМАЛ ЗАМЫН ДУГУЙН ТЭМЦЭЭНД “ТӨВ УРГАЦ” БАГИЙН ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, нэрт дасгалжуулагч Н.Нармандахын нэрэмжит Засмал замын дугуйн Нийслэлийн аварга шалгаруулах VII тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн ганцаарчилсан болон бөөн гараат уралдааны төрлөөр явагдаж, нийслэл болон орон нутгийн шилдэг тамирчид оролцон хурд, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ч тамирчид спортын өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр гарган тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Тус тэмцээнд Төв аймгийн Г.Батсүх дасгалжуулагчтай “Төв Ургац” багийн тамирчид амжилттай оролцож, насны ангилал тус бүрт өндөр амжилт үзүүлэн багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
Ганцаарчилсан гарааны төрөлд:
• 11-12 нас (эмэгтэй) ангилалд Ж.Мишээл тэргүүн байр;
• 15-16 нас (эмэгтэй) ангилалд Ү.Нандин-Эрдэнэ тэргүүн байр;
• 13-14 нас (эрэгтэй) ангилалд А.Маргад-Эрдэнэ тэргүүн байр, Б.Даваажаргал дэд байр, Д.Сүхбат гутгаар байр;
• U-23 насны ангилалд Х.Тэмүүлэн тэргүүн байр, А.Даваажаргал дэд байр;
• 17-18 нас (эрэгтэй) ангилалд М.Баясгалан гутгаар байрт тус тус шалгарлаа.
Бөөн гарааны төрөлд:
• 11-12 нас (эмэгтэй) ангилалд Ж.Мишээл гутгаар байр;
• 13-14 нас (эмэгтэй) ангилалд Б.Мандах тэргүүн байр;
• 11-12 нас (эрэгтэй) ангилалд М.Досбол дэд байр;
• 13-14 нас (эрэгтэй) ангилалд А.Маргад-Эрдэнэ тэргүүн байр, Б.Даваажаргал дэд байр, Д.Сүхбат дөрөвдүгээр байр;
• 15-16 нас (эмэгтэй) ангилалд Ү.Нандин-Эрдэнэ тэргүүн байр;
• 17-18 нас (эмэгтэй) ангилалд Ц.Мөнхжин гутгаар байрт тус тус шалгарч, “Төв Ургац” баг багийн дүнгээр тэргүүн байрт шалгарлаа.
“Төв Ургац” багийн тамирчдын гаргасан энэхүү амжилт нь тууштай бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчдын хөдөлмөр, багийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд дугуйн спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.