Төв аймгийн Софт волейболын “Алтан бөмбөг” холбооны нэрэмжит нээлттэй тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Ахмадын хороо, Ахмад мастеруудын холбоотой хамтран 55-59, 60-64, 65-69 гэсэн насны ангиллаар зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор аймаг, Төв аймгийн Жаргалант, Угтаалцайдам, Сэргэлэн, Баянчандмань сум, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Хилийн цэргийн 0119 дүгээр анги, Хилчин-1, Хилчин-2 баг зэрэг нийт 17 багийн 102 тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
55-59 насны ангилал
• I байр – Мөнхцоож ахлагчтай “Хилчин-1” баг
• II байр – Энхээ ахлагчтай “Хилчин-2” баг
• III байр – Гэрэлтөр ахлагчтай Говьсүмбэр аймгийн баг
60-64 насны ангилал
• I байр – М.Мөнхбаатар ахлагчтай “Алтан бөмбөг” баг
• II байр – Энхээ ахлагчтай Дархан-Уул аймгийн баг
• III байр – Н.Жавзанхорлоо ахлагчтай “Алтан бөмбөг-2” баг
65-69 насны ангилал
• I байр – Б.Батсүх ахлагчтай Дархан-Уул аймгийн баг
• II байр – М.Баттуул ахлагчтай “Алтан бөмбөг-2” баг
• III байр – Бүдээхүү ахлагчтай “Эв хүч” баг
Шилдэг тамирчид
• 55-59 нас: А.Гэрэлтөр (Говьсүмбэр), Мөнхцоож (“Хилчин-1”), Зул (“Хилчин-1”)
• 60-64 нас: ОУХМ Сувдаа (“Алтан бөмбөг-1” баг)
• 65-69 нас: ОУХМ Б.Батсүх (Дархан-Уул аймгийн баг)
Шилдэгээр шалгарсан баг, тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.