Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан ”Ахмадын хөгжил хөдөлгөөн-Эрүүл мэнд-2026” бүсийн арга хэмжээг 2026 оны 06-р сарын 11-ны өдөр Архуст суманд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 7 сумын 150 гаруй ахмад спортын 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, дүнгээ гаргалаа.
Граунд гольфийн төрөлд
1-р байранд-Д.Төмөрбаатар ахлагчтай Эрдэнэ сумын баг
2-р байранд Б.Бямбаням ахлагчтай Мөнгөнморьт сумын баг
3-р байранд У.Эрдэнэсайхан ахлагчтай Баяндэлгэр сумын баг
Софт волейболын төрөлд
1-р байранд-З.долго ахлагчтай Баяндэлгэр сумын 1-р баг
2-р байранд-С.Нарангэрэл ахлагчтай Архуст сумын баг
3-р байранд-М.Үзмээ ахлагчтай Баяндэлгэр сумын 2-р баг
Шугаман бүжгийн төрөлд
1-р байранд-Г.Хандсүрэн ахлагчтай Эрдэнэ сумын Цомирлиг баг
2-р байранд-И.Батцэнгэл ахлагчтай Сэргэлэн сумын баг
3-р байранд- М.Бадамнямбуу ахлагчтай Баяндэлгэр сумын баг
Багийн нэгдсэн дүнгээр
1-р байранд-Д.Бадамханд даргатай Эрдэнэ сумын ахмадын хороо
2-р байранд-Ч.Ганчимэг даргатай Мөнгөнморьт сумын ахмадын хороо
3-р байранд- Т.Тунгалаг даргатай Баяндэлгэр сумын ахмадын хороо тус тус байрт шалгарлаа.
See less
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.