Мэдээ

МИНИ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА:

МИНИ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА:
Цаг үеийн мэдээ
Угтаалцайдам сумын нэрэмжит мини волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 06-07-ний өдөр Угтаалцайдам суманд U8, U9-10 насны ангиллаар зохион байгуулагдаж 7 сумын 52 багийн 196 тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
8-аас доош насны ангилалд
Охидоос
1. Б.Урансолонго ахлагчтай Угтаалцайдам сум
2. У.Энххүслэн ахлагчтай Цээл сум
3. Х.Намуулан ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль
Хөвгүүдээс
1. Т.Хосжаргал ахлагчтай Баянчандмань сум
2. Б.Мөнхтэнгэр ахлагчтай Батсүмбэр сум
3. Г.Сэнгүн ахлагчтай Зуунмод сумын 1-р сургууль
9-10 насны ангилалд
Охидоос:
1. Э.Анар ахлагчтай Баянчандмань сум
2. А.Аминхүслэн ахлагчтай Батсүмбэр сум
3. Р.Мөнхсувд ахлагчтай Цээл сум
Хөвгүүдээс
1. Г.Төрмөнх ахлагчтай Заамар сум
2. Б.Мөнхганзага ахлагчтай Батсүмбэр сум
3. Б.Баярхүү ахлагчтай Баянчандмань сум
Тэмцээний өсөх ирээдүйтэй тоглогчоор 8-аас доош насанд охидоос Угтаалцайдам сумын тамирчин Н.Гоомарал, хөвгүүдээс Баянчандмань сумын тамирчин Т.Хосжаргал,
9-10 насанд охидоос Баянчандмань сумын тамирчин Э.Анар, хөвгүүдээс Заамар сумын тамирчин Г.Төрмөнх нар шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр
1- р байранд С.Өнөр-Өлзий дасгалжуулагчтай Баянчандмань сум
2- р байранд С.Ууганбаатар дасгалжуулагчтай Батсүмбэр сум
3- р байранд Ч.Отгонбаатар дасгалжуулагчтай Цээл сумд эхний байруудыг эзэллээ.
Тэмцээнийг хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан Угтаалцайдам сумын Засаг дарга Ц.Энхболд, ЕБС-ийн захирал С.Хүрэлбаатар нартаа тамирчид, дасгалжуулагчдынхаа өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.