“Хубилай хаан” клубийн нэрэмжит under-23 ангиллын 2026 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний сүүлийн өдөр Шувуун Фабрик – Өлзийт хороолол – Алтанбулаг сумын чиглэлд 150 км-ийн бөөн гараатай уралдаан болж, аваргууд тодорлоо.
Тус уралдаанд Төв аймгийн "Төв Ургац" клубийн тамирчид амжилттай оролцож, эхний хоёр байрыг эзэлсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Мөн "Төв Ургац" клубийн тамирчин Б.Төгөлдөр дөрвөн тойргийн турш ганцаарчилсан тасралтаар тэргүүлэн уралдааны өнгийг тодорхойлж, "Шилдэг залуу тамирчин" шагналын эзэн боллоо,
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагчид болон зохион байгуулагчдад халуун баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.