Мэдээ

ТӨВ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ТӨВ-АРЖ” БАГИЙН ТАМИРЧИН Э.ОДГЭРЭЛ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ТӨВ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ “ТӨВ-АРЖ” БАГИЙН ТАМИРЧИН Э.ОДГЭРЭЛ АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Цаг үеийн мэдээ
Чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын U-17, U-23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “ТӨВ-АРЖ” багаас U-23 насны ангиллын 53 кг-ын жинд Б.Чулуун-Эрдэнэ, 57 кг-ын жинд Ү.Мөнхчимэг, 72 кг-ын жинд Э.Одгэрэл, U-17 насны ангиллын 92 кг-ын жинд Ц.Хүслэн, дасгалжуулагч Э.Алтанцоож нар эх орноо төлөөлөн оролцож байна. Тэмцээний U-23 насны ангиллын 72 кг-ын жинд барилдсан Э.Одгэрэл мөнгөн медаль хүртэж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 3 дахь медалийн эзэн боллоо. Мөн 57 кг-ын жинд хүч үзсэн Ү.Мөнхчимэг хүрэл медалийн төлөө барилдан V байрт шалгарч, амжилттай оролцлоо. Багш, дасгалжуулагч Enkhbayar Luvsandamba ,Tsendeekhuu Baterdene нарт баяр хүргэе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.