Хөнгөн атлетикийн 2026 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Налайх дүүргийн стандартын зам талбайд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд аймгийн 13 сумын 16 байгууллагын 280 гаруй тамирчин оролцож, 3 насны ангиллаар 126 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
13-14 насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:

1-р байрт Б.Ганчулуун дасгалжуулагчтай Баянчандмань сум 23.5 оноогоор

2-р байрт Р.Ганбат дасгалжуулагчтай Эрдэнэсант сум 19 оноогоор

3-р байрт Д.Очирдарь дасгалжуулагчтай Зуунмод сумын 2-р сургууль 15.5 оноогоор тус тус шалгарлаа.
15-16 насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:

1-р байрт Б.Ганчулуун дасгалжуулагчтай Баянчандмань сум 62 оноогоор

2-р байрт М.Түмэнбаяр дасгалжуулагчтай Зуунмод сумын 1-р сургууль 32.5 оноогоор

3-р байрт Ц.Уранхайч дасгалжуулагчтай Эрдэнэ сум 31 оноогоор тус тус шалгарлаа.
17-18 насны ангилалд багийн нийлбэр дүнгээр:

1-р байрт Б.Ганчулуун дасгалжуулагчтай Баянчандмань сум 80 оноогоор

2-р байрт Д.Очирдарь дасгалжуулагчтай Зуунмод сумын 2-р сургууль 62.5 оноогоор

3-р байрт А.Пүрэвдорж дасгалжуулагчтай Батсүмбэр сум 53 оноогоор тус тус эхний байруудыг эзэллээ.
Мөн тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчнаар:

Хөвгүүдээс Эрдэнэсант сумын тамирчин А.Даваабаатар

Охидоос Баянчандмань сумын тамирчин Б.Мөнхзул нар шалгарч, Төв аймгийн Ахмад мастеруудын холбооны тэргүүн Га.Лхагвасүрэн шагнаж урамшууллаа.
Хөнгөн атлетикийн спортыг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дасгалжуулагч, багш, зохион байгуулагчид болон оролцсон нийт тамирчдад талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.