Ахмад мастеруудын холбооны нэрэмжит Софт волейболын тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд 14 сумын 39 багийн 200 гаруй ахмад тамирчин 3 насны ангилалд өрсөлдөж байна.
Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Төв аймгийн Биеийн тамир,Спортын газрын дарга Д.Алтанхуяг,Төв аймгийн Ахмадын хорооны дарга Р. Лхагваа, Ахмад мастеруудын холбооны тэргүүн Га.Лхагвасүрэн нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэж үг хэллээ. Нээлтийн үеэр Төв аймгийн аварга шалгаруулах гимнастикийн дөрвөн талт шу
гаман бүжгийн Дэд байрын шагналт Д.Долгор ахлагчтай "Тэмүүлэл" баг, 65 дээш насны ангиллын Гутгаар байрын шагналт С. Энхтуяа ахлагчтай "Уран дэлбээ" багийн тамирчид шугаман бүжгээ хийж сонирхууллаа. Тэмцээн 2 өдрийн турш үргэлжилнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.