Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Л.Энхбаяр нар оролцож, нийт оролцогч хүүхэд багачууд болон багш дасгалжуулагчдад амжилт хүсэн үг хэллээ.
Тус тэмцээнд 26 байгууллагын 312 бяцхан тамирчин оролцож, уран хөдөлгөөн, авхаалж самбаа, ур чадвар, багаар ажиллах чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын бие бялдрын хөгжил, зөв дадал хэвшил, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, урлагийн мэдрэмж болон гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Тэмцээний амжилтын дүн:
1.Эрдэнэ сумын Ш.Наранцэцэг дасгалжуулагчтай “Нарлаг” цэцэрлэг 9,1 оноогоор- Тэргүүн байр
2. Жаргалант сумын Л.Чинцэцэг дасгалжуулагчтай Төвийн цэцэрлэг 8,8 оноогоор-Дэд байр
3. Зуунмод сумын Н.Санжаа дасгалжуулагчтай “Ирээдүй цогцолбор” цэцэрлэг 8,7 оноогоор- Гутгаар байр
4 Сүмбэр сумын Г.Соёлжаргал “Од” цэцэрлэг 8,7 оноогоор -Гутгаар байруудыг тус тус эзэллээ.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан ICEMARK ХХК, "АЛТАН ГЯЛБАА ОД" ХХК-ны хамт олон, багш дасгалжуулагчид, эцэг эх, асран хамгаалагчид болон идэвхтэй оролцсон бяцхан тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.