Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” аяны хүрээнд, “Идэвхтэй иргэд – Эрүүл Төв аймагчууд” уриан дор иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Нарны алхалт” аяны үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Төв аймгийн Биеийн тамир, спортын газар Сэргэлэн сумын төрийн албан хаагчид, иргэдтэй хамтран зохион байгуулж, өглөөний алхалтад олон нийт идэвхтэй оролцов.
Өглөөний алхалт нь иргэдийг өдөр тутмын дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, эрүүл мэнддээ анхаарах, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид “Нарны алхалт” аяны хүрээнд сум, орон нутагт иргэдийн дунд тогтмол алхалт, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжих олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.