Мэдээ

ТӨВ АЙМГИЙН “ДОГШИН СҮЛД” БАГ УЛСЫН АВАРГААС БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

ТӨВ АЙМГИЙН “ДОГШИН СҮЛД” БАГ УЛСЫН АВАРГААС БАГИЙН ДҮНГЭЭР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Цаг үеийн мэдээ
Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан МУГТ Хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээгийн нэрэмжит 20 дахь удаагийн Equipped Пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн пауэрлифтингийн “Догшин сүлд” багийн тамирчид амжилттай оролцож, бахдам амжилт үзүүллээ. Баг тамирчид нийт 19 алтан медаль, 11 мөнгөн медаль, 14 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр дэд байр эзэлж өмнөх амжилтаа давтан бататгав.
Мөн тэмцээний үеэр тамирчин Б.Ууганбат, Азжаргал нар улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, 5 тамирчин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Түүнчлэн:
Шилдэг тамирчин-аар Б.Ууганбат шалгарч,
Б.Санчирмаа Спортын мастер цол,
Наранзул Спортын дэд мастер цол тус тус хүртлээ.
Баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Батсүх болон нийт баг тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.