Мэдээ

“ШАРАВАА-2026” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ШАРАВАА-2026” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Цаг үеийн мэдээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Төв аймгийн аварга шалгаруулах “Шараваа-2026” сагсан бөмбөгийн 17 дахь удаагийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Төв аймгийн 11 сумын 73 багийн нийт 543 тамирчин 3 насны ангилалд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Төв аймгийн Ахмад мастеруудын холбооны тэргүүн Г.Лхагвасүрэн, Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг нар оролцож, баг тамирчдад амжилт хүсэн үг хэллээ.
Энэхүү тэмцээн нь хүүхэд, залуучуудыг сагсан бөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багийн ажиллагаа болон нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тэмцээний медаль байранд шалгарсан багууд:
13-14 насны хөвгүүдийн ангилалд
1- р байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Э.Дөлгөөн ахлагчтай 2-р сургууль
2- р байрт Д.Дашлхагва дасгалжуулагчтай Х.Цагаанбаатар ахлагчтай Бүрэн сум
3- р байрт Ц.Уранхайч дасгалжуулагчтай Б.Бүрэнтөгс ахлагчтай Эрдэнэ сум
Шилдэг тоглогчоор- Э.Дөлгөөн 2-р сургууль
13-14 насны охидын ангилалд
1- р байрт Т.Базаргельд дасгалжуулагчтай Б.Гэгээнээ ахлагчтай Батсүмбэр сум
2- р байрт Ц.Уранхайч дасгалжуулагчтай Э.Эрдэнэчимэг ахлагчтай Эрдэнэ сум
3- р байрт С.Түвшинжаргал дасгалжуулагчтай М.Мөнхсаран ахлагчтай Баянчандмань сум
Шилдэг тоглогчоор-Г.Сондор Батсүмбэр сум
15-16 насны хөвгүүдийн ангилалд
1- р байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Б.Жигжиддорж ахлагчтай 2-р сургууль
2- р байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтайС.Тэмүүжин ахлагчтай Central Hoops баг
3- р байрт Б.Баасандорж дасгалжуулагчтай А.Баяржаргал ахлагчтай Жаргалант сум
Шилдэг тоглогчоор-Г.Шинэболд 2-р сургууль
15-16 насны охидын ангилалд
1- р байрт Б.Баасандорж дасгалжуулагчтай Ц.Хүслэн ахлагчтай Жаргалант сум
2- р байрт Д.Эрдэнэцэцэг дасгалжуулагчтай Б.Хүслэн ахлагчтай 2-р сургууль
3- рбайрт У.Мөнхтэмүүлэн дасгалжуулагчтай Т.Маралгоо ахлагчтай 3-р сургууль
Шилдэг тоглогчоор-Ц.Хүслэн Жаргалант сум
17-18 насны хөвгүүдийн ангилалд
1- р байрт У.Мөнхтэмүүлэн дасгалжуулагчтай Ц.Билэгдэмбэрэл ахлагчтай 3-р сургууль
2- р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Ц.Балжинням ахлагчтай 1-р сургууль
3- р байрт Б.Баасандорж дасгалжуулагчтай Д.Бүрэнбаатар ахлагчтай Жаргалант сум
Шилдэг тоглогчоор-Ц.Билэгдэмбэрэл 3-р сургууль
17-18 насны охидын ангилалд
1- р байрт Б.Баасандорж дасгалжуулагчтай Б.Цэрэнчимэд ахлагчтай Жаргалант сум
2- р байрт С.Түвшинжаргал дасгалжуулагчтай Э.Ариунсолонго ахлагчтай Баянчандмань сум
3- р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтайА.Минжинсор ахлагчтай 1-р сургууль
Шилдэг тоглогчоор-Б.Цэрэнчимэд /Жаргалант сум/ нар тус тус шалгарлаа.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.