Улаанбаатар хотноо 2026 оны 04 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Баянзүрх дүүргийн Гроундгольфийн нээлттэй тэмцээнд Зуунмод сумын “Холын цэц” клубын тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 3-р байр эзэлж, өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнагдсан амжилт үзүүлэв.
Тус тэмцээн нь Гроундгольфийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, ахмад болон идэвхтэй хөдөлгөөн сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд олон баг, тамирчид өрсөлдсөн өргөн цар хүрээтэй тэмцээн боллоо.
Энэхүү амжилтын ард баг тамирчдын уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлээс гадна тэмцээний бэлтгэл хангах, зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан, хамтран ажилласан Air Dominance Center болон Энхболор Ганхуяг нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.