БНСУ-д зохион байгуулагдсан “KOREAN VOLLEYBALL CHALLENGE–2026” өсвөрийн волейболын олон улсын тэмцээнд Төв аймгийн “Зуунмод клуб”-ын баг тамирчид амжилттай оролцож, эрэгтэй болон эмэгтэй ангилалд Тэргүүн байр эзэллээ.
Мөн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож, Гуравдугаар байр-т шалгарсан байна.
Тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”-аар “Зуунмод клуб”-ын багш, дасгалжуулагч, спортын мастер А.Дуламсүрэн, А.Галхүү нар тодорсон бол “MVP” буюу “Шилдэг тоглогч”-оор тамирчин н.Мөнх-Эрхэм, Ш.Мөнхгэрэл нар тус тус шалгарч, өндөр амжилт үзүүллээ.
Энэхүү амжилт нь Төв аймгийн өсвөрийн тамирчдын ур чадвар, бэлтгэл сургуулилтын чанарыг олон улсын түвшинд бататгасан чухал үзүүлэлт болж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.