Монголын Үндэсний Олимпын Хорооны 70 жилийн ой, Монгол Улсын анхны олимпын медальтнууд болох МУХБ, МУГТ Ж.Мөнхбат (ДАШТ, олимпын мөнгөн медальт), МУХБ, МУГТ Ч.Дамдиншарав (олимпын хүрэл медальт), МУХБ, МУГТ Д.Сэрээтэр (олимпын хүрэл медальт), МУГТ Т.Артаг (олимпын хүрэл медальт) нарын нэрэмжит чөлөөт бөхийн U15, U20 насны ангиллын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 31 байгууллагын 813 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын “Төв-Арж” багийн тамирчид 7 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль, нийт 18 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Мөн U15 насны ангиллын эрэгтэй багийн дүнгээр 150 оноогоор илт давуу тэргүүлж, Төв аймгийн чөлөөт бөхийн хөгжлийн түүхэнд шинэ амжилтыг тогтоолоо.
Энэхүү амжилтыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, “Арж Роуд” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, Г.Ганзориг болон нийт багш, дасгалжуулагч нарт талархал илэрхийлье.
Монгол Улсаа төлөөлөн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан нийт тамирчдадаа амжилт хүсье.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
Алтан медаль
• Э.Дөлгөөн (U20)
• С.Очиртуяа (U20)
• Ү.Мөнхчимэг (U20)
• Ц.Бат-Эрдэнэ (U15)
• А.Анар (U15)
• Б.Манлай (U15)
• М.Одбуян (U15)
Мөнгөн медаль
• Б.Баяртогтох (U15)
• А.Хангай (U15)
• О.Мөнхтөр (U20)
Хүрэл медаль
• М.Азжаргал (U15)
• Э.Ариун-Эрдэнэ (U15)
• Д.Мөнхтулга (U15)
• Х.Намхай (U15)
• О.Баярцэцэг (U15)
• Э.Хишигжаргал (U15)
• Б.Цэлмүүн (U15)
• Б.Чулуун-Эрдэнэ (U20)
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.