Мэдээ

ГИМНАСТИКИЙН ДӨРВӨН ТАЛТ ШУГАМАН БҮЖГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГИМНАСТИКИЙН ДӨРВӨН ТАЛТ ШУГАМАН БҮЖГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цаг үеийн мэдээ
Гимнастикийн дөрвөн талт шугаман бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд иргэд, төрийн албан хаагчид, ахмад настнуудыг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, бие бялдрыг дэмжих, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх сонирхол санаачилгыг нэмэгдүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, оролцоог өргөжүүлэхэд чиглэгдсэн юм.
Тэмцээнд нийт 12 багийн 144 ахмад настан оролцож, 55–64 нас болон 65 ба түүнээс дээш насны ангиллаар өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
55–64 насны ангилалд:
• Тэргүүн байр – М.Дэлгэрмаа ахлагчтай “Эрч хүч” баг /Батсүмбэр сум/
• Дэд байр – Д.Долгор ахлагчтай “Тэмүүлэл” баг /Зуунмод сум/
• Гутгаар байр – Г.Хандсүрэн ахлагчтай “Цомирлог-2” баг /Эрдэнэ сум/
65 ба түүнээс дээш насны ангилалд:
• Тэргүүн байр – Т.Дүгэрмаа ахлагчтай “Цомирлог-1” баг /Эрдэнэ сум/
• Дэд байр – Ш.Алтанцэцэг ахлагчтай “Эрч хүч-2” баг /Батсүмбэр сум/
• Гутгаар байр – С.Энхтуяа ахлагчтай “Уран дэлбээ-2” баг /Зуунмод сум/ шалгарлаа.
Энэ үеэр Ч.Сэрээнэндорж, Д.Нямсүрэн нарыг “Төв аймгийн Хүндэт тэмдэг”-ээр, З.Хүрэлбаатар, Л.Энхболд нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр, А.Будсүрэн, Д.Нямсүрэн нарыг Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр, С.Энхтуяа, Д.Туяа нарыг аймгийн Ахмадын хорооны “Ахмадын алдар хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тус тэмцээн нь ахмад настнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.